class="wide-page">
Монгол хүний амьдралын зайлшгүй хэрэгцээт зарим хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангахдаа "хүнсний чанар, аюулгүй байдлын техникийн олон улсын стандартын дагуу баталгаатай бүтээгдэхүүнүүдийг зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагаар дамжуулан импортлох тогтолцоог бүрдүүлэхээр" Монгол улсын "Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд" (2010) заасан юм (3.4.). Иймээс бид 2013 оноос эхлэн хүнсний аюулгүй байдал, импортын хүнсний бүтээгдэхүүний чанарын урьдчилсан хяналт, баталгаажуулалтанд тавигддаг журмын дагуу Орос улсын чанарын баталгаатай бүтээгдэхүүнүүдээс сонгон, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, чанартай, эрүүл, экологийн хүнсийг төвлөрсөн зах зээлд нийлүүлэх дистрибьютерийн үйлчилгээг явуулж эхэлсэн юм. Норвегийн Rieber & Søn компани нь дэлхийн 12 улсад хүнсний 25 брэнд эзэмшдэг. Уг компанийн ОХУ дахь салбар болох "Rieber & Søn Russia Production" компанийн эзэмшлийн 3 брэндийн нэг болох Chaka (Чака) брэндийн самрын бүтээгдэхүүнийг бид анх оруулж ирсэн юм. Энэ брэнд 20 гаруй жил оросын самрын зах зээлд тэргүүлсэн хэвээр байгаа юм. Учир нь 1. өндөр чанарын түүхий эд ашигладаг (эх компани дэлхийн дөрвөн оронд тариалангийн талбай эзэмшдэг), 2. савлагаанд дэвшилтэт технологоор боловсруулсан гурван давхар маш нимгэн уян металлжуулсан гялгар цаас ашигласнаар савлагаа бат бөх, ямар ч гадны биет орох боломжгүй, 3. савлахдаа инертийн хий ашигласнаар бүтээгдэхүүн үйлдвэрээс гарсан шинэлэг чанараа нэг жил хүртэл хугацаанд хадгалах боломж олгодог онцлогтой байна. Chaka брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд дөнгөж үйлдвэрээс гарсан амт, үнэр, чийглэг нь хэвээр, ямар ч гадны хольцгүй цэвэр учраас хэрэглэгчдэд танигдаж чадлаа. Энэ удаад бид олон улсын чанарын удирдлагын ГОСТ ИСО 9001 – 2008 стандартын гэрчилгээтэй, Увелка худалдааны брэнд бүтээгдэхүүнийг анх удаа Монголын хэрэглэгч танд хүргэж байгаадаа баяртай байна. Увелка TM брэнд бүтээгдэхүүнийг ОХУ-ын алдартай Злак компани үйлдвэрлэдэг юм. Уг компани бүр 1929 онд байгуулагдан орос орныг хүнсээр хангаж ирсэн анхны томоохон үйлдвэрийн нэг бөгөөд, өдгөө хүнсний үйлдвэрлэлийн түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэдэг, боловсруулдаг 2 том үйлдвэрийг нэгтгэсэн, өөр салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн 4 том охин компани бүхий холдинг болж өргөжин олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж байна. Ийм нэр хүнд бүхий үйлдвэрүүдийн брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчиддээ хүргэн, Монгол улсын нэр бүхий голлох гэрээт сүлжээнүүдээр дамжуулан хүргэж байна (манай гэрээт сүлжээнүүдийн линкийг харна уу). Зарим бүтээгдэхүүний авсан шагнал, патент, гэрчилгээ зэргийг харахад л Орос улс төдийгүй олон улсад Chaka болон Увелка брэндийн бүтээгдэхүүнүүд хир нэр хүндтэй нь ойлгомжтой юм. Байгалийн гаралтай хүнсээр зөв хооллодог эрүүл Монголчууд болцгоое! Захирал Н.Баттулга