Үндсэн нүүр » Мэдээлэл » Увелка брэнд |
100 гр. бүтээгдэхүүний тэжээллэгийн агуулга: Уураг: 7,3 гр. Өөх тос: 1,5 гр. Нүүрс ус: 78,2 гр. Илчлэг: 329 ккал. 400 гр-аар савлагдсан. Хадгалах хугацаа: 8 сар. Бэлтгэх арга: Савласан холимгийг 2 хэсэгт хуваана. Тус бүрт 100 мл ус, 50 гр. масло эсхүл цөцгийн тос хольж нэмнэ. Бэлэн болсон зуурмаг жигд байх ёстой ба түр амраана. Хэсэг тус бүрийг 2 см-ийн өндөр байхаар тосолсон хэвэнд хийнэ. 180-200 °С-т 15-20 минут жигнэнэ. Зуухнаас хурдан гаргаж, хөргөнө. Крем бэлдэх: 400 гр цөцгий, 200 гр элсэн чихэр хольж, дээр нь 0,5 аяга самар нэмж хутгаж болно. Хөрсөн 1 кекс дээрээ кремнээс 1 см зузаан түрхээд дээр нь 2 дахь кексээ тавьна. Дээд хэсэгт болон хажуугаар кремнээсээ жигд түрхэн дээр нь үрсэн эсхүл хугалсан шоколадаар чимж болно. Сүүлийн жилүүдэд гэрийн эзэгтэй нар олон янзын бэлэн холимог ашиглан, цаг заваа хэмнэдэг болжээ. Энэ бялууны холимогт ямар ч консервант ороогүй тул баярын ширээндээ санаа зоволгүйгээр өөрийн хийсэн эрүүл бялуугаар дотны хүмүүстээ бэлэг барихад тохирно. | |
Просмотров: 314 | |
Нийт ирүүлсэн санал, сэтгэгдэл: 0 | |